Монголын гар барилдааны дээд холбооноос гар барилдааны цомын төлөөх тэмцээний маргааш Дархан аймагт зохион байгуулах гэж байна. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн залуу тамирчид 65, 75, 85, +85 кг-ын жинд хүчээ үзэх тэмцээний шагналын сан нь 1,8 сая төгрөг аж. Сонирхуулахад, саяхан Казахстаны Алматы хотод болсон гар барлдааны ДАШТ-д Монголын гурван тамирчин оролцсоноос Э. Зоригтбаатар хүрэл медаль хүртжээ.
Д.Есүхэй