
1987 онд болсон анхны “Морин хуур”-т УГЗ Ч.Сангидоржийн “Монгол далай” дуу түрүүлж байсан бол энэ наадмын түрүүг гурван удаа авсан нэгэн хөгжмийн зохиолч байдаг нь УГЗ Б.Бямбабаяр юм. Энэ жил 25 жилийн ойгоо тохиолдуулан жил жилийн наадмын түрүү дуунуудаар CD гаргах юм байна. Өнөөг хүртэл 24 наадамд 17 хөгжмийн зохиолчийн дуунууд түрүүлжээ.
“Морин хуур” наадмыг хоёр жилийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж эхэлсэн билээ.