Жагсагчдад цагдаагийн байгууллагаас анхааруулга өгөв

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Жагсагчдад цагдаагийн байгууллагаас анхааруулга өгөв

Сүхбаатарын талбайд өнөөдөр үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал болно. Үүнтэй холбогдуулан жагсаал цуглааныг зохион байгуулагчдад цагдаагийн байгууллагаас эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг сануулж, анхааруулга хүргэжээ. Үүнд, “Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан үүргээ хэрэгжүүлж "Жагсаал, цуглааны үеэр хүний  амь нас, эрүүл мэнд, бусдын өмч хөрөнгөнд хохирол учруулахгүй байх, нийгмийн хэв журам зөрчсөн аливаа үйлдэл" гаргахгүй байхыг анхаарууллаа. Мөн ЦЕГ-аас Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн нарийн бичгийн дарга Н.Буянаад албан бичиг хүргүүлсэн байна.  Албан бичигт "Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу жагсаал, цуглааны үеэр цагдаагийн байгууллага нийгмийн хэв журам сахиулах үүргээ биелүүлж ажиллахыг хүсч байна. Жагсаал, цуглааныг зохион байгуулагчид, оролцогчид хууль дүрмээ хүндэтгэн сахиж, цагдаагийн байгууллага, ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж ажиллана гэдэгт итгэж байна" гэжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж