Нүцгэлсэн иран эмэгтэйг нутагтаа ирэхийг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Нүцгэлсэн иран эмэгтэйг нутагтаа ирэхийг хориглолоо


    Өөрийн Facebook хуудсанд тавьсан фото
Ираны кино жүжигчин бүсгүй Голшифтэ Фараханиг (Golshifteh Farahani) эх орондоо буцаж ирэхийг хоригложээ. Тэрээр францын Madame Le Figaro сэтгүүлд нүцгэлсэн зургаа хэвлүүлсэн юм гэж The Daily Telegraph мэдээлж байна.

Парист амьдарч байгаа Голшифтэ Фарахани францын сэтгүүлийн тэргүүн нүүрэнд зургаа авахуулсан нь Ираны засгийн газраас эмэгтэйчүүдийн талаар авч байгаа олон хориг арга хэмжээг эсэргүүцэх зорилготой юм. Гэрэл зураг нийтлэгдсэний дараа  өдөр нь Фарахани Ираны Соёлын яамнаас “тус улсад аль ч хүйсийн жүжигчин шаардлагагүй, түүнийг өөр хаа нэгтээ жүжигчний ажлыг горилж болох юм” гэсэн утгатай мэдэгдэл авчээ.

Фарахани нэг гэрэл зургаа өөрийн Facebook хуудсанд тавьсан бөгөөд энэ мэдээлэл бичигдэх үед тэнд нийтлэгдсэн нийт сэтгэгдлийн тоо 6150, түгээн нийтлэсэн тоо 1400, дэмжсэн саналын тоо 12450-д хүрээд байлаа. Ихэнхи сэтгэгдэл Иран болон Ойрхи дорнодын уншигчдаас байгаа бөгөөд зарим нь түүний эр зоригийг нь үнэлж, зарим нь “зүй зохисгүй аяг” гаргасан хэмээн буруутгажээ.

2008 онд жүжигчин бүсгүйг америкийн найруулагч Ридли Скоттын “Хуурмагын цогцлол” кинонд тоглосны дараа Иранаас гарч явахыг хориглож байсан юм. Жилийн өмнө Фарахани төрөөс кино үйлдвэрлэлд үзүүлж байгаа дарамтыг эсэргүүцэж эх орноосоо явсан билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж