
.
2012 оны нэгдүгээр сарын 10-нд Хойд Уазиристан мужид байрлах Мираншах хотын ойролцоо террористуудын нууц бааз руу АНУ-ын Тагнуулын төв газар удирдлагатай тийрэлтэт сумаар довтолсноор Аслам Аван амь үрэгджээ. Төлөөлөгчийн мэдэгдэлд “Аван нь олон нийтэд төдийлөн танигдаагүй ч Аль-Кайдагийн гол төлөвлөгөөний нэг болох барууны улс руу довтлох ээлжит ажиллагааг төлөвлөж байсан хүн” хэмээн тодорхойлжээ. Тагнуулын газрынхан түүнийг тодорхой хугацааны турш мөрдсөний эцэст ийн устгасан аж.
Т.Мөнхсайхан