Уэйлсийн хөлбөмбөгийн холбооноос шигшээ багийн менежерээр Крис Коулмэнг томилсон тухай мэдэгдлээ. Холбооны удирдлагууд өчигдөр нийслэл Кардифф хотноо хэвлэлийн бага хурал хийлгэж, Коулмэнтэй 2014 он хүртэл хамтран ажиллахаар болсон тухай зарласан байна. Коулмэн өөрөө Уэйлсийн шигшээг дасгалжуулна гэдэг бахархалтай хэрэг боловч нөгөө талаас хүндхэн даалгавар гэдгийг онцолсон байна.