Ээжийгээ баярлуулаарай

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Ээжийгээ баярлуулаарай

Ээжтэйгээ хамт авахуулсан хамгийн сайхан зургаа илгээгээрэй. Гоё байгаа биз. Бас хэзээ ч мартагдахааргүй, сэтгэлд тодхон үлдсэн зэмлэл ,ухаарал, уярлын урмын сайхан үгсийг нь эргэн санаарай. Тэгвэл энэ бүхэн “1000 ээжийн захиас” номын хуудаснаа мөнхрөх боломжтой юм байна. Ингэхийн тулд та нандигнан дурсагдах захиас, түүх өгүүлэх гэрэл зургийнхаа хамт гуравдугаар сар хүртэл  info@mandukhai-khatan.mn рүү илгээхэд л болно. Ингээд “1000 ээжийн захиас” номонд таны эхийн зураг, захиас хэвлэгдэн гарч, мөн компанийн цахим хуудсанд нийтлэгдэх юм байна. Ээжийгээ баярлуулаарай.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж