Нэгдүгээр шатны шалгаруулалтанд нийт 80 гаруй ардын авьяастан, мэргэжлийн бус уран бүтээлчид дөрвөн төрлөөр ур чадвар, авьяасаа сорьсноос 20 хүн аймгийн уралдаанаас шалгаран бүсийн уралдаанд оролцох эрхийг авлаа.
Хоёрдугаар шатны шалгаруулалтанд нэгдүгээр шатнаас шалгарсан Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн 30 авьяастан оролцож авьяас чадвараараа өрсөлдсөн юм. Хоёрдугаар шатанд Өвөрхангай аймгаас Уртын дууны төрөлд Н.Цэцэгсүрэн, Р.Долгорсүрэн, М.Дүгэрсүрэн, Р. Цэрэндэгд, Ардын богино дууны төрөлд Х.Нямцэрэн, Д.Батсүрэн, С.Оюунтунгалаг, Зохиолын дууны төрөлд Г.Азбилэг, П.Түдэвдорж, Ц.Батсайхан, Д.Очирбат, Эстрад дууны төрөлд Г.Хулан, Ц.Барсболд, Биндэрьяа, Мөнх-Очир нар шалгарч улсын уралдаанд оролцох эрхийг гардан авлаа.
Тус уралдааны Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан хоёрдугаар шатны шалгаруулалт нь Монгол түмний баяр болох сар шинийн үеэр МҮОНТ-ээр үзэгч олонд нэвтрүүлэг хэлбэрээр хүрэх юм байна.
“Таны элч” сонин