Зад хямдрал үнэн байгаасай

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Зад хямдрал үнэн байгаасай

Сүүлийн үед үүсээд байгаа зах зээлийн нөхцөл байдлыг зөөлрүүлж, үнийн өсөлтийг намжаахад чиглэсэн нэгэн сайхан мэдээг өчигдөр  Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл дуулгасан юм. Энэ бол Монголдоо томоохонд тооцогдох 60 гаруй компанийн нэгдсэн “Хямралын эсрэг хямдралын долоо хоног” юм. Иргэдийн нуруун дээрх ачааг бага ч болов хөнгөлөхөөр гаргасан эл уриалгыг  “Номин”, “Талх чихэр”, “АПУ”, “Гоёо”, “Говь”, “Бишрэлт” зэрэг 60 гаруй аж ахуйн нэгж, компаниуд дэмжин, тодорхой бараа, бүтээгдэхүүнээ 70 хүртэл хувиар хямдруулахаар болжээ.  Өчигдрөөс эхэлсэн эл хямдрал долоо хоногийн турш үргэлжилнэ. Гэхдээ “Хямралын эсрэг хямдрал” нэртэй супер хямдрал хэр үнэн байхыг хэрэглэгч та бүхэн харна биз ээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж