Чихэвчинд зориулсан дамар бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Чихэвчинд зориулсан дамар бүтээжээ

Гудамж тайлбайгаар алхаж байгаа залуусын дийлэнх нь чихэвчний хөгжим сонсч явдаг. Элдэв янзын олон чимээ, энд тэнд явах хүмүүсийн яриаг сонсохоос илүүтэйгээр дуртай дуугаа сонсоод хэмнэлд нь тааруулж алхах тэдэнд таалагддаг биз ээ. Тиймээс чихэвчний хөгжим, гар утасныхаа чихэвчийг цүнхэндээ хамаагүй хийчихдэг залууст санал болгох нэг зүйл байна. Энэ юу вэ гэвэл чихэвчийг эмх цэгцтэй удаан хэрэглэхэд тань туслах авсаархан, эвтэйхэн дамар юм. Spooled хэмээх энэхүү чихэвчний дамарт чихэвчээ ороогоод дээд талын хэсгийг нь зориулалтын нүх рүү хийхэд ямар ч доргилт, даралтад орж байсан чихэвч тань  эвдрэхгүй. Дамартай утас шиг харагдах энэхүү бүтээл нь сүүлийн үеийн залуусын хамгийн ихээр сонирхох зүйл болоод байгаа юм байна. Учир нь орооцолдсон чихэвнээсээ болоод уураа барах хүмүүс цөөнгүй байдаг болохоор тэр шүү дээ.

Э.Мөнх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж