Э.Амартүвшин бага насаа дурсав

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин бага насаа дурсав

Өнгөрсөн долоо хоногт Ж.Вердийн “Риголетто” дуурийн ордны алиа салбадай Риголеттог тайзнаа амилуулсан Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Э.Амартүвшин нутагтаа очжээ. Тэрбээр Сүхбаатар аймгийн хүү бөгөөд сурч байсан сургуулиараа зочилж, багш нартайгаа уулзсан байна. Тэрбээр Д.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийг дүүргэсэн бөгөөд  багш нартайгаа уулзаж, сурч байсан анги танхимаараа орж, аав ээжийнхээ нутгаар зочилсон гэнэ.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театртын гоцлол дуучин Э.Амартүвшин нь өнгөрсөн долдугаар сард ОХУ-д болсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд амжилттай оролцож, мөнгөн медалийн эзэн болсноор Монголын сонгодог урлагийн түүхэн нэгэн шинэ хуудас нээсэн юм.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж