Хүний эрхийн талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Хүний эрхийн талаар хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

1.  Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал;

  •  Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД танилцуулна.
  •  Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулна.

 
2. Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Давс йоджуулж йод дутлаас сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;
 

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ танилцуулна.
  •  Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.ГАНБЯМБА танилцуулна.

 
3. "Хүний эрхийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

  •  Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.ЭНХБАЯР танилцуулна.

 
4. Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/;

  •  Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн С.БЯМБАЦОГТ танилцуулна.
  •  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.УЛААН танилцуулна.

 
5. Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
 

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

 

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ОЮУНХОРОЛ танилцуулна.

 
6.  Технологи дамжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/;
 

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР танилцуулна.

 

  • Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.АЛТАЙ танилцуулна.

 
7. "Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцэх эсэх/;
 

  • Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.
  •  Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ДАМБА-ОЧИР танилцуулна.

 
 
15.00 цагаас:
 
Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: "Их сургуулиудыг хотхоноор хөгжүүлэх чиглэл"-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, ажлын явц, цаашид авах арга хэмжээний тухай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж