Үндэсний бөхийн барилдаан болов

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Үндэсний бөхийн барилдаан болов

Өвөрхангай аймагт “Шинэ үндсэн хууль батлагдсаны 20 жил”-ийн ойд зориулсан “Үндэсний бөх”-ийн барилдааныг нэгдүгээр сарын 13-ны өдөр тус аймгийн Спортын ордонд зохион байгууллаа. Барилдаанд аймаг, сумын цолтой хүчит 32 бөх барилдсанаас сумын начин Б.Ням түрүүлж, сумын заан Б.Орхонбаяр үзүүрлэн, аймгийн заан Б.Энхтөр, сумын начин Б.Батчулуун нар шөвгөрч өргөмжлөл, мөнгөн шагнал, медалиар шагнууллаа.

Б.Чимэглэн

“Таны элч” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж