Дуучин Ц.Хулан жүжигчин болжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Дуучин Ц.Хулан жүжигчин болжээ

Дуучин Ц.Хулан жүжигчин болсон гэнэ. Тэрбээр удахгүй нээлтээ хийх “Нэг биений хоёр зүрх” хэмээх уран сайхны кинонд тогложээ. Нэг хэсэгтээ жүжгийн дуу дуулж “од” болсон дуучин Ц.Хуланг кино группынхан нь чадварлаг, сайн жүжигчин хэмээн магтаж байгаа. Дуучин бүсгүй кинонд тоглохоос гадна мөн киноны дууг дуулжээ. Угийн хүчирхэг хоолойгоороо рок попын ертөнцөд өөрийн байр суурийг тогтоож чадсан дуучин Ц.Хулан тун удахгүй шинэ уран бүтээлээрээ үзэгч, сонсогчидтойгоо уулзахаар төлөвлөөд байгаа аж.

“Нэг биений хоёр зүрх” киноны трейлэрийг ЭНД дарж үзнэ үү.

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж