Согтуу жолооч олширчээ

Хуучирсан мэдээ: 2012.01.20-нд нийтлэгдсэн

Согтуу жолооч олширчээ

Баянхонгор аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 322 гэмт хэрэг бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 17 хувиар буурчээ. 2011 онд 1168 хүн эрүүлжүүлэг¬дэж, 4.8 сая төгрөгийн хураамж төлүүлсэн нь урьд оны мөн үетэй харьцуулахад 40 шахам хувиар өсчээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 0.6-2 жил хүртэл хугацаагаар хасуулсан 383 хүн байгаа нь урьд оноос 35 хувиар өссөн байна. Тээврийн хэрэгслийн бичиг баримтын болон техникийн зөрчилтэй хөдөлгөөнд оролцсон 836 тээврийн хэрэгслийг түр саатуулан журамласан нь урьд оноос 17 хувиар өсчээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж