-Их, дээд сургуулийн оюутнуудад тэтгэлэг олгох журам батлагдсан. Журмын талаар танилцуулаач?
-Засгийн газрын хуралдаанаар нэлээд хэдэн чухал журмуудыг баталлаа.
Их, дээд сургууль, коллежийн аттестатчиллыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ий дотор дуусгах, аттестатчилалд хамрагдаагүй сургуулийн суралцагчдад магадлан итгэмжлэлийн үр дүнгээр сурагчийн тэтгэлэг, зээл олгоохоор болсон. Тэтгэлэг нь Үндэсний тэтгэлэг, Урамшуулалт тэтгэлэг гэсэн хоёр өөр байгаа. Үндэсний тэтгэлгийг аттестатчиглагдсан их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсч, суралцах чадвар, идэвхи чанаачилга, сурлагаараа тэргүүлснээр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 70 мянган төгрөгний тэтгэлэг сар бүр олгох юм.
Харин урамшуулалт тэтгэлэгийг 3,2 ба түүнээс дээш голч дүнтэй сурч байгаа бакалаврын ангийн суралцагчдад, Олон улсын магадлан итгэмжлэлтэй болон гадаадын их, дээд сургуулиудад хамтарсан хос хэлний хөтөлбөрөөр 2,8-аас дээш голч дүнтэй суралцаж буй оюутнууд, эрэлт ихтэй мэргэжлэээр элсэлтийн шалгалтаа 720-иос дээш оноотой өгч сургуульд элсэн орсон оюутнуудад, эрэлт ихтэй мэргэжлээр 2,8-иас дээш голч дүнтэй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 50 хувиар бодож урамшуулалт олгох юм.
-Сайн сурч байгаа оюутнууд үндэсний тэтгэлэг, урамшуулалт тэтгэлэг хоёуланг нь авах боломжтой гэсэн үг үү?
-2,8 ба 3,2 хүртэл голч дүнд хүрэхгүй байгаа нь үндэсний тэтгэлэгээ авна. Гэхдээ сургууль нь аттестатчлагдсан байх ёстой. Одоогоор ихэнхи их, дээд сургууль аттестатчлагдаагүй болохоор магадлан итгэмжлэгдсэн сургуульд олгоно. Ирэх оны нэгдүгээр сар гэхэд бүх их, дээд сургуулийг аттестатчлалд хамруулсан байх ёстой юм.
-Тэгвэл үндэсний тэтгэлэгийг хэдэн оюутан авах вэ. Оюутнууд хэзээнээс эхэлж тэтгэлэгээ авч эхлэх вэ?
-Үндэсний тэтгэлэгийг энэ сараас эхлэн олгож эхэлнэ. Тэтгэлэг олгохдоо нэгэн зүйлийг тодотгосон байгаа. Их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсч, суралцах чадвар, идэвхи санаачилга, төлөвлшлөө илтгэн харуулсан өдрийн ангийн суралцагчид гэсэн байгаа. Тэгэхээр дүнгээс гадна, хичээл таслах, идэвхи санаачлага бас чухал болж байгаа юм. Үүнд өдрийн ангийн 150 мянган оюутан хамрагдана.
-Эргэн төлөх нөхцөлтэйгээр оюутнуудад төлбөрийн зээл олгоно гэсэн?
-Элсэлтийн ерөнхий шалгалтын 600 буюу түүнээс дээш оноо авсан шинэ элсэгч сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй болж байгаа юм. Мөн хагас өнчин, их, дээд сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй, малчин, Үндэсний статистикийн газраас гаргасан судалгаагаар амьжиргааны түвшнээс доогуур орлоготой мөн гэрээт цэргийн алба хоёр жилээс дээш хугацаагаар хаасан суралцагчдад төлбөрийн зээл олгоно. Эдгээр оюутнууд болон гадаад улсад сурч байгаа оюутнуудад олгох сургалтын төлбөрийн болон амьжиргааны зардлын зээдийг нэг удаа, бакалавр, магистрт хоёр жил, доктарантад гурван жил, доктарын дараах сургалтанд хамрагдагчид нэг хүртлэх хугацаагаар үл хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл олгохоор журамлагдсан.
-Амьжиргааны зардлын тэтгэлэг гэдэг нь бас тусдаа юм уу?
-Шинэ журамд амьжиргааны зардлын тэтгэлгийг Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу манай улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж байгаа гадаадын иргэд, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу гадаадад амьжиргааны тэтгэлэггүй суралцаж байгаа Монгол Улсын иргэдэд олгохнэмэлт заалт орсон. Мөн амьжиргааны зардлын тэтгэлгийг дотоодын боловсролын сургалтын байгуулагад суралцаж байгаа бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид буюу эцэг эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох юм.
-Эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг гаргасан гэсэн. Ямар мэргэжлүүд хамгийн эрэлттэй байна вэ?
-Засгийн газраас жагсаалтанд эрэлттэй гэсэн 20 мэргэжилийн жагсаалтыг гаргасан байгаа. Үүнд автозамын барилга, бага боловсрол, байгалийн ухаан, биологи, сургуулийн өмнөх боловсролын багш, гидрогеологи, гидромеханик, усны нөөц экологи, уул уурхай, эмч, мал аж ахуй, мэдээллийн систем, нефтийн хадгалалт, инженерийн байгууламж зэрэг мэрэгжлүүд. Мөн хөгжиж буй сэргээгдэх эрчим хүч, цөмийн энерги зэрэг 20 мэргэжилүүд багтсан.
-Хуучин олгогдож байсан төрийн сангийн зээл, төрийн албан хаагчийн нэг хүүхэд үнэгүй сурдаг байсан журмууд юу болсон бэ?
-Эдгээр журмууд байхгүй болсон. Одооноос эхлэн шинэ журмаар их, дээд сургуульд суралцагсдын тэтгэлэг, төлбөрийн зээл мөрдөгдөж явна. Төлбөрийн зээл авах шаардлагатай бол амьжиргааны зардлын зээл болон эргэн төлөх нөхцөлтэй төлбөрийн зээлүүдэд хамрагдана.
-Энэ жилийн 500 мянган төгрөгний төлбөр хэзээнээ орж эхлэх вэ. Зарим сургуулиуд өнгөрсөн жилийн мөнгөө аваагүй гэж яригдаад байгаа?
-Өнөгөрсөн жилийн сургалтын төлбөр бүрэн шилжээд дууссан. Энэ жилийн төлбөр хуучин олгож байсан журмаар оюутнууд баг, хорооныхоо нийгмийн ажилтанд өргөдлөө өгөөд, Хүний хөгжил сан дээр төвлөрөөд сургуулиуд нь оюутнуудынхаа мэдээллийг өгөөд тулгалт хийгээд төлбөр олгогдоно.