
Т.Базардар, С.Пүрэвсүрэн, Ж.Мөнхтөр,Л.Данзанноров, М.Энхбаяр, Д.Мөнхбадрах, О.Элбэгтөгс, М.Анхбаяр нарыг тэргүүлэгчээр, “Дундговь-Мөнхболор” сангийн тэргүүн, “Дундговь” нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Б.Мөнхболорыг хүндэт тэргүүлэгчээр сонгосон бөгөөд энэ ТББ-ын тэргүүнээр И. Оюун-Эрдэнэ батлагдсан байна.
Тэд аймаг орны хэмжээнд байгальд ээлтэй бодлого хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн говь нутгаа цөлжилтөөс аврах бүх нийтийн хөдөлгөөнийг ижил төстэй төрийн бус байгууллагуудтай хамтран өрнүүлэх юм.
С.ПҮРЭВСҮРЭН