Энэ дуулианы талаар гадаадын хэвлэл мэдээллээр бичиж байна. Ирантай хамтран ажилладаг Италийн Fiat компанийн сурталчилгаанд жүжигчин оролцож байгаа учраас дээрх гэм бурууг түүнд өгч байна. Концерний үйлдвэрлэдэг Iveco ачааны машиныг Иранд нийлүүлж байгаа юм. Эдгээр машинуудаар баллистик пуужин зөөхөөс гадна олны өмнө цаазаар авах ялыг гүйцэтгэхдээ ашигладаг гэнэ. Хэрэв жүжигчин эмэгтэй Fiat компанитай харилцаа холбоогоо таслахгүй бол түүний “гэмт хэргийн холбооны” талаар нийтэд танилцуулан мэдээлэх болно гэж UANI амлаад байна. Иймэрхүү утгатай захидлыг тэд Fiat компанийн захирал Серджо Маркионид илгээсэн байв.
Компанийн рекламд Лопес Fiat-ийн машинаар өөрийг нь “хатуухан болгож, хурдан бодоход сургасан” төрөлх Бронксоор явж буйгаар гардаг ажээ.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин