УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох төслүүдийг хэлэлцээд гишүүдийн 82.5 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Ингээд энэхүү төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы энэ өдрийн хуралдааныг өндөрлүүлсэн юм.
Г.Дарь