Фукушимагийн цөмийн сүйрлийн дараа Японы албаны хүмүүс АЦС-ыг дахин нээх тухай хэлэлцэж эхэлснийг япончууд эсэргүүцэж байна. Японд Засгийн газрын агентлагийн байрны өмнө цөмийн эрчим хүчийг эсэргүүцэгчид цугларч, унтраалттай байгаа цөмийн хоёр реакторын талаар явуулсан стресс-тестийн үр дүнг зарлаж, санал хураалт явуулахаар хуралдсан албаны хүмүүс рүү “Ичээч” гэж хашгирсан гэнэ. Хуралд Японы Засгийн газрын төлөөлөгч, цөмийн шинжээчид болон эрдэмтэд оролцжээ. АЦС-ыг дахин ашиглалтад оруулахыг эсэргүүцэгч ногоон хөдөлгөөний нэгэн гишүүн “Фукушимагийн цөмийн сүйрэл дахин давтагдах ёсгүй” гэжээ. Стресс-тест явуулсан Японы “Kansai Electric” 11.4 метрээс өндөр цунамид тэсвэртэй, өмнөх АЦС-ыг бодвол газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвараар 1.8 дахин илүү цөмийн реактор байгуулах тухай хэлэлцжээ. Гэвч АЦС-ын хоёр реакторыг дахин ашиглалтад орбуулахаар санал хураалт явуулах нь зөвхөн эхлэл аж. Гэвч Японы цөмийн аюулгүй байдлын комисс, Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн шинжээчид танилцахаас нааш санал хураалтыг эхлэхгүй гэнэ. Үүний дараа Засгийн газар болон орон нутгийн иргэдийн зөвлөл хэлэлцэж уг асуудлыг шийдэх юм байна. Японд хэвийн ажиллагаатай цөмийн таван реактор байгаа юм. Хэрэв ирэх дөрөвдүгээр сар гэхэд нэмж реактор ашиглалтад оруулахгүй бол эрчим хүчний өөр найдвартай эх үүсвэр хайхаас өөр аргагүй болжээ.
Н.Энх