Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн /2012.01.19/ 4139 дэх удаагийн арилжаагаар нийт 49 ХК-ийн 2.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 259.7 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 28 ХК-ийн 255.7 мянган ширхэг хувьцааг 2.8 тэрбум төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 4.0 мянган ширхэг хувьцааг 3.1 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 263 хэлцэл хийжээ. Нийт 46 үнэт цаас арилжсанаас 22 үнэт цаасны ханш өсч, 21 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
ТОП-20 индекс 20226.60 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 181.88 нэгжээр буюу 0.91%-иар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 12.3 тэрбум төгрөг болсон байна.
2012 онд 14 удаагийн үнэт цаасны арилжаагаар 3.6 сая ширхэг хувьцааг 4.1 тэрбум төгрөгөөр, 500 ширхэг компанийн бондыг 5.0 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 4.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.