Нэгдүгээр сарын 23-нд их өлсгөлөн тохионо гэжээ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 23-нд их өлсгөлөн тохионо гэжээ

“Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” болон “Хөх Монголын шинэ он тоолол” ТББ-уудаас хамтран 2012 оны шинэ цаг тооны бичгийг гаргажээ. Уг номын тухай мэдээлэл өгөхөөр “Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ-ын тэргүүн  И.Эрдэнэчимэг өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, “Хамаг Монгол тэнгэр газраа баярлуулан өвөрмонголчуудын ёсоор цагаалах ёсыг энэ онд гүйцэтгэе, шинэхэн төллөсөн малын уураг цагаан сүүгээр тэнгэр газраа мялаацгаая” гэсэн уриалгыг гаргаж буйгаа мэдэгдлээ. 

Хамаг монголчуудын цаг тооны бичигт өмнөх, хойчид болсон үйл явдлын талаар тайлагнасан ба ирээдүйд хүлээн буй гай зовлон, бэрхшээлийг өгүүлсэн байна. Ингэхдээ цаг тооны бичгийн хэв загварын дагуу, он сар өдрийг зааж, үйл явдлыг жагсаасан байна. Тухайлбал,

2012 оны нэгдүгээр сарын 15-нд “Наран эрхсийн эрхшээлд, хөхөгчин гахай жил, өдөр хөрст суудалд Бодон гахай өсөх өдрийн үр тохиохуй дор Идэр есийн хүйтэн эхэлнэ”

2012 оны нэгдүгээр сарын 23-нд “Саран битүүнд гадаад таван эрхэс жагсан, Тэнгэрийн ван эрхсийн эрхшээлд, харагчин хонин жил өдөр, мөсөн суудалд “модон тагш хоосрох” өдрийн үр тохиохуй дор Төв азийн Хамаг монголын байгалийн их цайзын гадуурх газар зүйн байрлалд Дэлхий дахинд их өлсгөлөн эхэлнэ”

2012 оны наймдугаар сарын 3-нд “Саран дүүрч, Дэлхий ван эрхсийн эрхшээлд, улаан бич өдөр, халуун буурь суудалд Араатны хаан арсланг захирагч, хаадын хаан, хамаг Монголын Чингис хааны хаанчлал тохиохуйд, хамаг монголын ахуй төрт ёсны их цаазат хууль дор Эрийн гурван наадам наадамлана” зэргээр бичжээ.

У.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж