“Kodak” санхүүгийн хүнд байдалд оров

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

“Kodak” санхүүгийн хүнд байдалд оров

“Eastman Kodak” компани АНУ-ын шүүхээс дампуурлаас хамгаалагдах хүсэлт гаргажээ.Тус компани мэдэгдэлдээ худалдан авагчдын хувьд худалдаа хэвэндээ явагдах тухай ярьсан байна. Мөн Citigroup /санхүүгийн үйлчилгээ, туслалцааны компани/- аас 950 сая долларын зээл авсан тухайгаа дурдсан байна.

Байгуулагдаад 132 жил болж байгаа уг “ахмад” компани дижитал камерийн эрин зуунд хурдан чадамгай дассан өрсөлдөгчидтэйгөө дүйцэх гэж ихээхэн чармайлт гаргасан билээ. 

Кодак уг хүсэлтээ бизнесийн дахин зохион байгуулалтаас өөр зүйл биш бөгөөд зөвхөн АНУ-д үйл ажиллагаа явуулж буй охин компаниудад л хамаатай болохыг мэдэгдсэн байна.

Кодакын ерөнхийлөгч Антонио Пэрэз “Манай компанийн захирлуудын зөвлөл болон бүх менежментийн багийнхан энэ алхам нь Кодакын ирээдүйн төлөө хийх хамгийн зөв алхам мөн гэдэгт итгэж байгаа” гэжээ.

Гэвч тус компани орлогын уналтын талаар доривтой арга хэмжээ авч чадаагүй байгаа аж. 

1980 -аад онд үйл ажиллагааны ид үедээ Кодак дэлхий дахинд 145.000 ажилчидтай байсан бол одоо 19.000 гаруй л ажилчидтай болжээ.

Т.Мөнхсайхан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж