Чөлөөлөгдөх сайд нарыг өргөн мэдүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Чөлөөлөгдөх сайд нарыг өргөн мэдүүлэв

Дөнгөж сая 17.30 цагт Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх АН-ын зургаан сайдын асуудлаар УИХ-ын даргад тогтоолын төсөл өргөн мэдүүлэв. Тогтоолын төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан юм.

УИХ-ын дарга тогтоолын төслийг хүлээн аваад Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулгаын нэгдсэн хуралдаанаар маргааш уг асуудлыг хэлэлцэх чиглэл өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр чөлөөлөгдөх сайд нарын хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх тухай саналаа Засгийн газарт хүргүүлсэн юм.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж