
УИХ-ын дарга тогтоолын төслийг хүлээн аваад Төрийн байгуулалтын байнгын хороо, чуулгаын нэгдсэн хуралдаанаар маргааш уг асуудлыг хэлэлцэх чиглэл өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр чөлөөлөгдөх сайд нарын хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэх тухай саналаа Засгийн газарт хүргүүлсэн юм.
Д.ОЮУН