Нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар хороонд байрлах “Тэмүүлэл” хүнсний дэлгүүрт өнгөрсөн шөнө 00.00 цагийн орчимд хэсэг залуус дэлгүүрийн худалдагчийг айлган сүрдүүлж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарчээ. 165-180 см өндөртэй, 20-23 насны, үл таних дөрвөн залууг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна. Тэд дэлгүүрээс Соёмбо, Болор, Хар Чингис, Алтан буудай зэрэг нийт 24 шил архи, Кент тамхи арван ширхэг, “Нокиа” гар утас болон 16 мянган төгрөгийг дээрэмдэн зугтсан байна.
О.Сэргэлэн