Бруно Сенна “Формула нэг”-ийн “Уилльямс” багийн нисгэгч боллоо. Өнгөрсөн улиралд “Лотус Рено”-гийн туршин нисгэгчээр ажилласан тэрбээр ийнхүү өөрийн нагац Айртон Сеннагийн хүчин зүтгэж байсан багт ирлээ.
2010 онд “Формула нэг”-т хөл тавьсан Сенна өнгөрсөн улирлын сүүлийн найман уралдаанд Ник Хайдфелдийн оронд уралдсан юм. Харин одоо тэрбээр “Уилльямс”-ын гишүүн боллоо. 28 настай Бразили залуу Рубенс Баррикелогийн орыг залгаж байна. Баррикело 19 жил үргэлжилсэн “Формул нэг”-ийн карьераа энэ жил өндөрлүүлжж байгаа. Сеннатай хамт Венесуэлийн нисгэгч Пастор Малдонадо “Уилльямс”-ыг төлөөлж хурдны замд гарна. Өнгөрсөн жил тус баг 12 багаас есдүгээр байр эзэлж, бүтэн улирлын турш ердөө таван оноо цуглуулсан билээ.
Score Studio