Хүүгийнхээ төлөө өлсгөлөн зарлана гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Хүүгийнхээ төлөө өлсгөлөн зарлана гэв

“Иргэдийн
шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, Баянхонгор аймгийн өндөр
настан Л.Дэнсмаа нар өнөөдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ.

Баянхонгор
аймгийн иргэн Л.Дэнсмаагийн хүү Т.Төрбат нь 2011 оны дөрөвдүгээр сарын
9-нд М.Соронзонгомбо, Г.Бадамсэрээжид нартай маргалдсан байна. Маргааны
улмаас М.Соронзонгомбо, Г.Бадамсэрээжид нар нь Т.Төрболдыг элбэн зодож,
хүнд гэмтэл учруулжээ. Шүүх эмнэлгийн тогтоолд Т.Төрбатын хацар ясны нум
цууралттай, хамрын хянга яс баруун талдаа зөрсөн, баруун нүдний дээд
хана ташуу хугаралтай, чамархайн ясны цууралттай зэрэг 20 төрлийн гэмтэл
байгааг тодорхойлсон байна. Гэтэл шүүхээс бусдад зодуулж хүнд бэртсэн
Т.Төрбат гурван жил хорих ял сонсч, түүнийг зодсон М.Соронзонгомбо,
Г.Бадамсэрээжид нарт нэг жил хорих ял оноосныг эсэргүүцэж байгаа аж.
Өндөр настан Л.Дэнсмаа  дээрх  шийдвэрийг эсэргүүцэж, Ерөнхийлөгч,
Ерөнхий шүүгчид  хандан өргөдөл гаргажээ. Тэрбээр 21 хоногийн дотор
хариу өгөхийг шаардан, хэрвээ өгөхгүй бол өлсгөлөн зарлахаа хэвлэлийн
хурлын үеэр мэдэгдлээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж