-Жолооч нар албан татвараа хаана төлж болох вэ?
-Нийслэлийн есөн дүүргийн татварын байранд татвар хураах ажлыг зохион байгуулж байгаа. Нийслэлд гурван оношилгооны төв ажиллаж байна. БЗД-ийн VIII хороо “Автовокзал”, БГД-ийн 20 дугаар хороо “Хөсөг трейд” ХХК-ийн байр, СХД-ийн 20 дугаар хороо “Автобус-2” компанийн хойд талд тус тус байрлана. Цаг хугацааны хувьд эрт эхэлж байгаа. Нөгөө талаар жолооч нар цагийг нь тулгахгүй бол дугаарлах асуудал гарахгүй.
-Албан татвараа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд ямар хариуцлага тооцох вэ?
-Албан татвараа төлөөгүй автотээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Харин зургадугаар сарын 1-нээс хойш оношилгоонд орох тээврийн хэрэгслүүд татварын албанд очихдоо тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ үзүүлж, өнгөрсөн жилийнхээ бичиг баримтаар татвараа төлөх боломжтой.
-Улсын хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн татвараас хэдий хэмжээний мөнгө төвлөрөх тооцоо байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа 200 мянган тээврийн хэрэгслээс 12 тэрбум 495 сая төгрөгийг татвараас төвлөрүүлнэ гэсэн тооцоо байгаа. Авто тээврийн хуульд өөрчлөлт оруулснаар ачааны автомашины ангилал нэмэгдэж, нийтдээ есөн ангилал болсон. Тэгэхээр ачааны автомашин даацаасаа хамаараад харилцан адилгүй татвар төлнө гэсэн үг.
Дашрамд дуулгахад, улсын хэмжээнд 350 гаруй мянган автотээврийн хэрэгсэл бүртгүүлэх тооцоо байгаагийн 200 гаруй мянга нь нийслэлд бүртгэлтэй. Жилд дунджаар 80 гаруй мянган тээврийн хэрэгсэл импортоор орж ирж байгаагийн дийлэнх нь 5-6 жилийн насжилттай байна.