Сонгуулиа яах юм бэ, Солонгос сканнераараа тоолъё

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Сонгуулиа яах юм бэ, Солонгос сканнераараа тоолъё

Сонгуулийн шинэ хуулиар саналыг автомат машинаар тоолохоор болсон. Өнгөрдөг онд энэхүү тоолох машиныг сонгуулахаар СЕХ-нд 24 тэрбум төгрөг татвар төлөгчдийн, эмнэлэг, сургууль барих мөнгийг өгсөн боловч СЕХ-ынхон машиныг сонгож худалдан авч чадахгүй тэр мөнгийг үнэгүйдүүлсэн. Солонгосын банканд хэрэглэдэг сканнер сонгож УИХ-ын эрхэм гишүүд болон иргэд сонгогчдын чихийг дэлдийлгэх, сэтгэлийг сэвтээх ажлыг зэрэг хийгээд байгаа билээ.

Тэрхүү солонгос сканнерыг Интерактив хэмээх төрөөс өөр харилцагчгүй нэг компани санал болгосон. Интерактив компаний http://interactive.mn вэб сайт дээрх мэдээллээс харвал зөвхөн ТӨРИЙН ТЕНДЕР авч хэрэгжүүлдэг тус компани бүтээгдэхүүнээ зах зээл дээр зарах гэж үйлээ үздэггүй бололтой. Мөн дээрх үйл явдлаас хэдхэн хоногийн дараа Ерөнхий сайд Сү.Батболд тус компанид талархаж явдгаа илэрхийлсэн талархлын пайзаар шагнасан тухай мэдээлэл байна.

СЕХ-ны солонгос сканнер авах шийдвэрт эгдүүцсэн манайдаа л мэдээллийн технологийн хамгийн өргөн, өндөр мэдлэг боловсролтой УИХ гишүүн З.Энхболд СЕХ-г Авлигатай Тэмцэх Газар-т өгч шалгуулна хэмээн сүрийг үзүүлсэн боловч түүнээс хойш 20 хонож байхад шалгуулсан эсэх нь тодорхойгүй, хэвлэлийнхэн ч дахиж сөхөхгүй энэ явдал мартагдаж, сонингийн тасархай болж үлдэж байна. Монголын анхдагч програм хангамжын компанийн хувьд ч тэр, төрийн ганц түнш, ерөнхий сайдын талархлыг хүлээсэн компанийн хувьд Интерактив компани АВЛИГА-ын асуудалгүй л байж таараа. Харин З.Энхбол гишүүн хэлсэн үгээ шинэ жилийн дарстайгаа хамт уучихсан, аль эсвэл нөлөө бүхий том компани, түүний том захирлын нөлөө сүрэнд автаж таг дуугүй байхаар шийдсэн нь дамжиггүй.

Элдэв хэл ам, хэрүүл уруул хийж байх хооронд сонгуулийг автоматжуулах өнгөрсөн хоёр жил зүтгэсэн ажил маань бүтэлгүйтэж сканнер битгий хэл юм болохвий дээ. Энэ ажлыг СЕХ-ынхонд найдаад үлдээвэл арга хэмжээ авах боломжгүй болсоны дараа цаадуул чинь сканнер авбал ав, байвал бай гээд сууж байхаас ч буцахгүй шүү. Энэхүү асуудал нь сонгуулийг шудрага, булхайгүй явуулах сонгуулийн тогтолцооноос дутахгүй чухал асуудал тул эрхэм түшээд маань анхаарал тавьж томилсон албан тушаалтнуудаа сайн ажлуулаарайдаа.

Н.Ганжаргал

Эх сурвалж: www.niigem.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж