
Дээр өгүүлсэн 2.1 тэрбум хэрэглэгч тус бүр дунджаар 1.5 и-мэйл хаягтай гэж тооцож болно. Үүнийг үндэслэн тооцвол дэлхий даяар 3.1 тэрбум и-мэйл шуудангийн хаяг байгаа болж таарч байна.
Харин улс орнуудаас хамгийн олон интернэт хэрэглэгчтэй нь Хятад улс. Энд 485 сая хүн цахим ертөнцийн байнгын зочин. Дэлхий даяарх нийт 2.1 тэрбум хэрэглэгчийн 48 хувь нь 25-аас доош насныхан гэнэ.