Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Уг нь хуралдаан 15.00 цагт эхлэх ёстой ч гишүүдийн ирц бүрдэхгүй хүлээсээр товлосон хугацаанаасаа даруй 30 минут хоцорч эхэлсэн юм. Одоо чуулганаар УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татвар, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Төсөлд тусгаснаар хөдөө аж ахуй болон газар тариалан, ойн чиглэлээр ашиглах техник технологи, бордоо зэрэг бүтээгдэхүүнийг Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасан юм. Татвараас чөлөөлөгдөх хугацааг 2016 он гэж зааж өгөөд байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж