MSM компани Kotex young бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

MSM компани Kotex young бэлэглэлээ

MSM компани нь Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвийн охидын хэрэгцээнд зориулж Kotex Young ариун цэврийн хэрэглэлийг  бэлэглэлээ. Тус компанийн зүгээс өнгөрсөн оны 9-дүгээр сараас эхлэн 2011 оныг дуустал сар бүр бэлэглэж, үйл ажиллагаанд нь бага ч болов дэмжлэг үзүүлсэн юм. Тус төвд нийгмийн эмзэг бүлгийн эцэг эхийн хараа хяналтаас гарсан хагас болон бүтэн өнчин 120 хүүхдийг халамжлан хүмүүжүүлж, амьдрах арга ухаанд сургадаг бөгөөд 60 гаруй нь залуу охид байдаг аж.

MSM компани нь дэлхийд алдартай Kimberly-Clark корпорацийн Монгол дахь албан ёсны дистрибьютер бөгөөд Kotex брэндийн ариун цэврийн хэрэглэлийг хэрэглэгчиддээ хүргэн ажилладаг. Өсвөр насны охидод зориулсан Kotex Young бүтээгдэхүүн нь торгомсог зөөлөн гадаргуутай тул дөнгөж сарын тэмдэг нь ирж байгаа охидын биед эвтэйхэн, тохиромжтой байдгаараа давуу талтай. Тиймээс ч MSM компани тус төвийн өсвөр насны охидыг сонгожээ.

Тус компанийн хувьд нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулдгийн бас нэг жишээ бол “Охидын эрүүл ахуй, бэлгийн бойжилт” сургалт юм. Тус сургалтыг ахлах, дунд сургуулийн охидод тогтмол явуулдаг төдийгүй өсвөр насны охидод  сарын тэмдэг гэж юу болох, ариун цэврийн хэрэглэлийг хэрхэн зөв сонгох, хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар  танин мэдүүлэх буюу эрүүл мэндийн боловсрол олгож, мэдээллээр хангасаар иржээ. 2011 онд нийтдээ 11 сургуулийн 3248 өсвөр насны охидыг хамруулсан юм байна.  

Мөн залуу охиддоо дуулгахад www.kotex.mn сайтыг MSM компанийн хамт олон бүтээжээ. Энэхүү сайтнаас өсвөр насны охидод тулгардаг олон асуудлын тухай, танин мэдэхүйн мэдээ мэдээллийг уншиж болох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж