“Эсэргүү” багш ажилдаа үлдэв

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

“Эсэргүү” багш ажилдаа үлдэв

Москвагийн их театрын бүжгийн багш, Оросын балетийн оддын нэг Николай Цискаридзе ажилдаа үлдэхээр боллоо. Түүнтэй байгуулсан гэрээгээ энэ сарын дундуур тасалбар болгох албан ёсны шийдвэрийг Их театр гаргаад байсан юм.

“Зургаан жил үргэлжлэн, 700 сая ам.доллар зарцуулсан Их театрын засвар энэ их мөнгөөр хийгдсэн гэхэд арай учир дутагдалтай. Энэ тухай би шүүмжилсэн. Харин шүүмжлэлийн хариуд намайг ажлаас халах гэж байна. Би зүв зүгээр яваад өгөхгүй, яагаад гэвэл энэ театр миний амьдрал” хэмээн Николай өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Тэр ч байтугай шүүхэд хандах бодолтой байгаагаа ч дуулгасан. Ямартай ч театр түүнийг ирэх зургадугаар сарын 1 хүртэл ажиллуулахаар болсноо зарлав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж