Маргааш 10 мянга гаруй хүн жагсана

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Маргааш 10 мянга гаруй хүн жагсана

Монгол Улсад ам.долларын ханш чангарснаас бензин, шатахуун, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний үнийн өсөлт үүсэн, улмаар ард иргэдийн худалдан авах чадварыг туйлдуулж, амьдралын нөхцөл байдлыг доройтуулж буй билээ. Тиймээс Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос энэ сарын 20-нд буюу маргааш 12.00-16.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд үнийн хөөрөгдлийн эсрэг жагсаал зохион байгуулахаар төлөвлөөд буй. Энэхүү жагсаалд 10 мянга гаруй иргэнийг хамруулахаар шийдвэрлэж, бэлтгэлээ хангажээ. Мөн энэ өдөр 20 аймагт үнийн хөөрөгдлийн эсрэг жасгаал дээрх цагт давхар бас зохион байгуулах юм. Жагсаалын тухай  мэдээллийг www.cmtu.mn сайтаас уншиж болох аж.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж