Хориотой зургийн үзэсгэлэн

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Хориотой зургийн үзэсгэлэн

Хятадын гэрэл зурагчин Лю Сиагийн гэрэл зургийн үзэсгэлэн ирэх сарын 9-нөөс ирэх гуравдугаар сарыг хүртэл АНУ-ын Нью-Йорк хотноо гарна. Түүний нөхөр Лю Сиабог 2009 онд Нобелийн шагнал хүртсэнийх нь дараа Хятад орныг ардчилсан хувьсгалд уриалсан хэрэгт буруутган 11 жилийн хорих ял оноон шоронд хорьсон юм. Лю Сиа мөн өөрөө нөхрөө шоронд орсноос хойш гэрийн хорионд байсан билээ.

Түүний гэрэл зургууд хүүхэлдэйнүүдийг янз бүрийн зохиомжид оруулсан байдаг бөгөөд хамгийн алдартай нь хүлээтэй хүүхэлдэй ном уншиж байгаа зураг. Уг үзэсгэлэн үүнээс өмнө өнгөрсөн намар Парист гарч байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж