
Шатахууны үнийн өсөлтөд ам.долларын ханш шууд хамааралтай бус болохыг шалгалтын явцад тодорхойлсон тул тус холбооноос нефть импортлогчдод шаардлага хүргүүлэхээр болжээ. Үнэ буулгах арга хэмжээ авахгүй бол бодит судалгаанд үндэслэн, нэр бүхий байгууллагатай шат дараалан тэмцэхээ мэдэгдлээ. Ингэхдээ хэрэглэгч, худалдан авагчдад хандан тэдгээр нэр бүхий компаниудаар үйлчлүүлэхгүй байхыг уриална гэв.
У.Болор