Архи хэтрүүлэн хэрэглэж, амиа алдах нь ихэсчээХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Нийтлэл 2012-01-19Нийслэлийн хэмжээнд өчигдөр 10 хүн золгүй байдлаар амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Нас барсан иргэдийн дийлэнх нь архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас гэртээ унтаж байгаад ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байна. Мөн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гадаа гудамжинд унтан, осгож нас барах тохиолдол ч нэмэгдэж байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Монгол шилтгээн”-ий харалдаа төв зам дагуу 35-40 орчим настай эрэгтэй хүн осгосон байдалтай нас барсан бол Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Хангайн 50 дугаар гудамжинд 35-40 настай эмэгтэй осгосон байдалтай нас барсан байна. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.О.СэргэлэнХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
660 ажилтантай ТТТЗ, 883 ажилтантай МТЗ 2024 онд хоёрхон сая тонн нүүрс төмөр замаар экспортолжээ2025-05-31