Үүнтэй уялдуулан ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл, ЭМЯ-тай хамтран зонхилон тохиолдох халдварт бус өвчний эмнэлзүйн удирдамжуудыг хэрэгжүүлэх орон нутгийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор орон даяар буюу 21 аймаг тус бүрт нэг өдрийн семинар зохион байгуулах аяны гараагаа Булган аймгаас эхлэв.
Тус семинарт ЗГХА-ЭМГ, ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл болон Зөвлөх байгууллага “ЭПОС”, Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч мэргэжилтнүүд, аймаг, сумын ЗДТГ, сумын эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн төлөөллийг оролцуулан, эмнэлзүйн удирдамжийг хэрэгжүүлэх үндэсний болон орон нутгийн төлөвлөгөөний төслийн талаар хэлэлцсэн нь амжилттай боллоо. Эмнэлзүйн удирдамжийг орон нутагт хэрэгжүүлэх энхийн энэ үйлст Булган нутгийнхан бусдыгаа манлайлж, загвар аймаг болохоор санаачилга гарган ажиллахаар боллоо.