Уул уурхайн ханган нийлүүлэлтийн форум болно

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Уул уурхайн ханган нийлүүлэлтийн форум болно

Монгол Улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж түүнийг даган бусад салбар ч эрчтэй хөгжиж байгаа билээ. Түүний нэг нь ханган нийлүүлэлтийн салбар юм. Энэхүү салбар нь төрөөс ямар нэгэн татаас, дэмжлэг авдаггүйгээс гадна эрх зүйн зохицуулалт асар хомс аж. Тиймээс Эрдэс баялаг, Уул уурхайн биржээс ирэх гуравдугаар сард “Уул уурхайн ханган нийлүүлэлтийн Miner & Supplier 2012 форум”-ыг “Чингис хаан” зочид буудалд  зохион байгуулахаар болжээ. Хоёр дахь удаагаа зохион байгуулж буй энэхүү форумд уул уурхайн захирлууд, хангамжийн менежер, инженер, санхүүгийн чиглэлийн мэргэжилтнүүд оролцон уул уурхайн салбарын ханган нийлүүлэлтийн салбарын бодлогын асуудлыг хэлэлцэх гэнэ.

Мөн ханган нийлүүлэлтийн үндэсний компаниуд нэгдэж ажиллах, томоохон компаниуд цаашлаад үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгжүүдтэйгээ гэрээ хийх мэдлэг туршлага дутмаг байдгийг өөрчлөх зорилго агуулжээ. Тус арга хэмжээнд Монгол Улсын ханган нийлүүлэлтийн салбарт ажилладаг голлох компаниуд бүгд оролцох юм байна.

Хамгийн сүүлийн судалгаагаар манай улсад 3300 ханган нийлүүлэлтийн компани үйл ажиллагаа явуулж байгаагаас ихэнх нь гадны хөрөнгө оруулалттай байгаа нь тогтоогджээ.
 

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж