ФИФА шар айрагны хоригийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

ФИФА шар айрагны хоригийг эсэргүүцэв

Бразилид болох 2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тэмцээн зохиогдох гол хотуудад шар айраг заавал худалдах ёстой гэж ФИФА үзэж байна. Учир нь Бразилийн хөлбөмбөгийн цэнгэлдэхэд согтууруулах ундааны төрлийн зүйл худалдаалахыг хориглоод байгаа бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сайд нь Конгрессоос уг хоригийг хуульчлахыг шаардаж байгаа юм байна. Гэвч шар айраг үйлдвэрлэгч “Budweiser” ФИФА-гийн гол спонсоруудын нэг билээ. Согтууруулах ундааны зүйл спорт цогцолборт худалдаалахыг хориглосонтой холбоотойгоор Бразилийн Конгресс уг асуудлаар санал хураалт явуулж эхэлсэн нь ФИФА-гийн удирдлагуудыг хилэгнүүлсэн байна. Түүнээс гадна дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбарыг оюутнууд болон өндөр настай иргэдэд хямд үнээр худалдаалах асуудлаар Бразилийн Засгийн газар ФИФА-тай тохиролцож чадахгүй байгаа юм. ФИФА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Жероми Вальке Бразилийн албаны хүмүүст “Шар айраг бол дэлхийн аваргын салшгүй нэг хэсэг. Тиймээс тэмцээний үеэр шар айраг худалдахаас өөр аргагүй” гэжээ. Тэрбээр Бразилийн 12 хотоор орж, бэлтгэл ажил болон дэд бүтэц хангалтгүй байгааг шүүмжилсэн байна.

2003 онд болсон хөлбөмбөгийн тэмцээний үеэр өрсөлдөгч багийн хөгжөөн дэмжигчид эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас Бразилид спортын цогцолборт согтууруулах ундааны зүйл худалдаалахыг хориглосон юм байна. 

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж