НХХ-ийн сайд мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

НХХ-ийн сайд мэдээлэл хийнэ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлууллаа. Чуулганыг завсарлуулахын өмнө Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг баталсан юм. Уг хуульд хавтгайрсан халамжийг танаж, зорилтот бүлэгт хүргэхэд чиглэсэн заалтуудыг тусгаж өгсөн гэдгийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд хэлэлцүүлгийн шатанд онцоллоо. Харин УИХ-ын гишүүн Батж.Батбаяр “Сар бүр тарааж байгаа 21 мянган төгрөгийг халамжийн мөнгө гэж ойлгож болох уу” гэдэг асуудлыг хөндөж байлаа. Харин сайд Т.Ганди “21 мянган төгрөгийг халамжийн мөнгө гэж ойлгож болохгүй. Энэ бол хоёр намын амлалтыг хэрэгжүүлэх хүрээнд хийгдсэн мөрийн хөтөлбөрт заасан ажлын нэг. Халамжийн энэхүү хуулийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өөрөө орлого олох чадваргүй, харж хандах хүнгүй хүмүүсийг хамруулна гэх тайлбар хийсэн юм. Харин хоёр жилийн хугацаанд хэлэлцэгдэж байж, сая УИХ-аар батлагдаад буй энэхүү хуулиар одоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди сэтгүүлчдэд мэдээлэл хийх гэж байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж