“Иймд хууль ёсыг чанд сахина хэмээн өргөсөн тангарагаасаа няцсан УИХ-ын гишүүд ард түмнийхээ жам ёсны эрх, Монгол төрийн эсрэг агуулга бүхий хууль баталсан гэж бид үзэж байна. УИХ-ын гишүүн бүр гурван тэрбум төгрөг хувааж авсан, ард түмний аж амьдралыг эрс доройтуулж, төр барих чадваргүйгээ харуулсан, улс төрийн зорилгоор бензин, шатахууны үнийг зохиомлоор өсгөж өргөн хэрэглээний барааны үнийг хөөрөгдсөн өнөөгийн УИХ-д хандаж дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
Нэг. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн батлах эрх бүхий аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөллөөс бүрдэх Бүх Ард түмний Их хурилдайг хуралдуулах товыг 2012 оны нэгдүгээр сарын 30-ны дотор зарлаж, Улсын Их Хурал өөрөө санаачлагаараа тарах,
Хоёр. Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, Бүх Ард Түмний Их хурилдайгаар хэлэлцэн баталж, 2012 оны намар УИХ-ын Сонгуулийг зохион байгуулах зэргийг хатуу шаардаж байна.
Шаардлагыг эс биелүүлбээс ард түмэн өөрсдөө Бүх Ард Түмний Их Хурилдайгаа зарлан хуралдуулж, цаашдын замаа сонгох болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэжээ.
Уг шаардлагад Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэгт оролцсон МАХН, МҮАН, БНН, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монголын либерал нам, Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, АНАТХ, Миний Монголын газар шороо хөдөлгөөн, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо, Монгол Улсын Аюулгүй байдлын төлөө зүтгэе ТББ, Тусгаар тогтнол эвсэл, Үндэсний Хас хөдөлгөөн, Даяар Монгол ТББ, Шударга ёсны хувьсгал үндэсний оюутны холбоо, Нийгмийн хүч-либерал залуучуудын холбоо, Гонгоржавын Бошигт сан, Улс төр, стратеги судлалын төв, Нийгмийг гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх төв, Алтан ураг-Чингүнжав туг сан, Үндэсний шинэ нэгдэл залуучуудын холбоо, Олон нийтийн хяналт ТББ нэгджээ.