Ерөнхийлөгч Өмнөговьд ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Өмнөговьд ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Тавантолгойн ордод ажиллаж байна. Хамгийн тэргүүнд орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай танилцсан юм. Дараа нь төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь том Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж байгаа. Өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлж нүүрс олборлолтоо эхлүүлсэн. Түүнээс  хойш одоогоор нэг сая тонн нүүрс олборлоод байгаа. Цаашид жилд олборлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлнэ, 2014 он гэхэд 20 сая тонн нүүрс олборлох зорилт тавиад байгаа талаар Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, “Эрдэнэс МГЛ” компанийн захирал Л.Энэбиш нар Ерөнхийлөгчид ажлаа танилцуулах үеэрээ онцоллоо.

Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьд дэд бүтэц хамгийн чухлаар тавигдаж буй болохыг төрийн тэргүүнд уламжиллаа. “Энержи ресурс” компани нь өөрийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил 140 км хатуу хучилттай авто зам тавьсан. Даацын хувьд 10-13 сая тонн даацтай авто машиныг л явуулах боломжтой. Гэвч түүгээр заасан даацаас хэтэрсэн тээвэрлэлт явуулж буй нь бэрхшээл учруулах болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч одоо “Энержи ресурс” компанийн ажил байдалтай танилцаж байна. Харин марааш “Оюутолгой” компанийн үйл ажиллагаатай танилцана.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж