
Харин хууль хэрэгжүүлж эхлэх хугацааны талаар маргаан гарсан юм. Хуулийг баталсөн өдрөөс нь, эсвэл долдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхлэх тухай санал хэлэлцүүлгийн явцад гарсан. Харин гишүүн Х.Тэмүүжин төрийн албан хаагчид хоёрдугаар сарын 15-нд Хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлнэ. Тэр өдрөөс хуулийг мөрдөж эхэлье гэсэн ч уг санал Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх явцад дэмжлэг аваагүй байсан тул хуульд тусгах боломжгүй болж долдугаар сарын 15-наас хэрэгжүүлэхээр болов.
Д.ОЮУН