Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ-ын хамтарсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Хип хоп холбооны тэргүүн Баавар буюу Ш.Батбаяр, н.Алтай /37 настай, эрэгтэй/ нарын дөрвөн залууг мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байхад нь саатуулсан байна. Ш.Батбаярын гэрт нэгжлэг хийхэд хар тамхины төрлийн зүйл олджээ. Тэрбээр өдгөө цагдан хоригдож байгаа бөгөөд цагдаагийнханд өгсөн мэдүүлэгтээ хар тамхи хэрэглэдэг болохоо хүлээсэн байна. Түүний гэрээс олдсон хар тамхины төрөл, зүйлийг шинжлүүлэхээр шүүхийн шинжилгээний төвд өгсөн байна. Уг хэрэгт холбогдсон 37 настай Алтай гэгч нь “мөс” гэж нэрлэх мансууруулах төрлийн бодисыг насанд хүрээгүй хүүхдүүдэд худалдсан байж болзошгүй гэнэ. Уг хэрэгт сэжигтнээр саатуулагдсан залуусын “мөс” гээд байгаа зүйлийг шүүхийн шинжилгээний төвд шинжлүүлэхээр өнөөдөр явуулсан байна.
С.Отгон