ШӨХТГ-ын даргыг томиллоо

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

ШӨХТГ-ын даргыг томиллоо

Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус агентлагийн Хууль хяналт, зохицуулалтын газрын дарга А.Ариунболдыг томилж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав, Захиргааны хэлтсийн дарга Б.Доньжчинбуу нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 18.00 цагийн үед ажлыг хүлээлцүүлсэн байна.

А.Ариунболд нь 1975 онд төрсөн, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Хуульч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистер, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг 2000 онд, Удирдлагын академийг 2009 онд төгссөн байна. Ажил байдлын хувьд 2001-2006 онд ХЗДХЯ-нд мэргэжилтнээр, 2006 оноос тус агентлагт Хуулийн хэлтсийн дарга, мөн Хууль, хяналт зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байжээ.

Б.Гал
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж