ЭЗ-ийн хямралд бэлтгэлтэй байхыг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

ЭЗ-ийн хямралд бэлтгэлтэй байхыг анхааруулав

Дэлхийн  банк хөгжиж буй орнуудад дэлхийн эдийн засгийн уналтад бэлэн байхыг анхааруулжээ. Тус банкнаас гаргасан эдийн засгийн урьдчилсан таамгаар 2012 онд Евробүсийн эдийн засгийн өсөлт 0,3 хувиар буурах аж. “Хөгжиж буй орнууд одооноос эхлэн дэлхийн эдийн засгийн шоконд бэлтгэлтэй байж, аюулыг дутуу үнэлэхгүй байх хэрэгтэй. Энэ хямралаас зайлах арга байхгүй” гэж Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жастин Лин ярьсан байна. Евробүсийн өрийн хямралаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямралд баян, ядуу гэлтгүй бүх орнууд өртөх болно гэж эдийн засагч Эндрю Бёрнс үзэж байна.  Эдийн засагчид санхүүгийн хямрал болох нь гарцаагүй гэдэгт эргэлзэхгүй байгаа  бөгөөд өндөр хөгжилтэй, хөгжингүй орнуудын эдийн засаг  өмнөх 2008-2009 оныхоос ч илүү доройтож магадгүй гэнэ. 2012 онд хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 5.4 хувьтай, харин өндөр хөгжилтэй орнуудынх 1.4 хувьтай байна гэж Дэлхийн банкны мэргэжилтнүүд таамаглаж байна. Энэ таамаг нь өнгөрсөн зургадугаар сард тус банкнаас гаргасан таамаг хөгжиж буй орнуудынх  6.2 хувь, өндөр хөгжилтэй орнуудынх 2.7 хувьтай гарч байжээ. Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн хэлж буйгаар олон улсын худалдаа, түүхий эдийн үнэ хэдийн буураад эхэлчихжээ.

Хөгжиж буй орнуудын хувьд түүхий эдийн үнийн бууралт сайн мэдээ боловч хүнсний бүтээгдэхүүний үнэ сэтгэл түгшээж байгаа аж. Өнгөрсөн арваннэгдүгээр сард оргилдоо хүрсэн хүнсний бүтээгдэхүүний үнэ 14 хувиар буурчээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж