Оюутолгойн бүтээн байгуулалт 70 хувьд хүрэв

Хуучирсан мэдээ: 2012.01.19-нд нийтлэгдсэн

Оюутолгойн бүтээн байгуулалт 70 хувьд хүрэв

Айвенхоу Майнз
компани энэ сард Оюутолгой төслийн бүтээн байгуулалт 70 хувьд хүрснийг өчигдөр мэдээлжээ.
Төслийн баяжуулах үйлдвэрийг ирэх долдугаар сарын дундуур ашиглалтад оруулахаар
төлөвлөж байгаа ажээ.

Оюутолгой компани
эхний дөрвөн жилд Хятадын талаас цахилгаан эрчим хүч авахаар болоод байгаа. Тус
компани эрчим хүчний асуудлыг шийдвэрлэхээр Өвөрмонголын Хөх хотод төвтэй,
төрийн өмчийн компани “
Inner Mongolia Power Company”-тай гэрээ байгуулжээ.

Цахилгаан
эрчим хүч нийлүүлэх эсэх асуудлыг Өвөрмонголын Засгийн газар батлах
шаардлагатай юм. Уг асуудлыг энэ сарын 11-15-нд Бээжинд айлчлах үеэрээ Гадаад
хэргийн сайд Г.Занданшатар тус улсын Гадаад харилцааны сайд Ян Жэчи-д
нааштайгаар шийдвэрлэж өгөхийг хүссэн билээ.

Хэрэв асуудлыг
нааштайгаар шийдвэрлэвэл энэ оны гуравдугаар улиралд Өвөрмонголын талаас
цахилгаан эрчим хүчийг Оюутолгой руу нийлүүлж эхлэх ажээ.

Гэхдээ Хятад улс
дотоодынхоо цахилгаан эрчим хүч төдийгүй шатахууны хэрэгцээг төдийлөн сайн
хангаж чадахгүй байгаа нь уг асуудалд сөргөөр нөлөөлж магадгүй юм.


Б.Төгс

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж