
Багш нар самбарын өмнө хичээлээ заагаад шавь нар сонсдог тэр байдлаас татгалзах цаг болсныг хэлж байгаа юм. Залуу зуун багшийн арга зүйд шинэчлэл хийх сургалт өнгөрсөн хугацаанд явагджээ. Долоон цэцэрлэгийн долоон багш “Эв-7 баг” нэртэйгээр сургалтад хамрагдаж, өнөөдөр юу сурч мэдсэнээ тайлагнаж байна. Цэцэрлэгийн ахлах ангийн хүүхдүүдэд тэгш болон сондгой тоог хэрхэн ялгаж, таних талаар тэд хичээлээ явуулсан. Цахим хэлбэрээр хүүхдүүдэд хүүхэлдэйн кино үзүүлснээс гадна заах аргадаа нэвтрүүлсэн харилцан ярианы арга, илтгэг тодруулах арга, тоглоомын, бүлгээр ажиллах, урамшуулах гээд хэд хэдэн аргыг хичээлдээ ашигласан юм.
У.Ундрам
www.darkhan.org